НийгмийнЭРҮҮЛ МЭНД

ГХЯ: 400 орчим Монгол иргэнийг БНХАУ-аас нэгдсэн журмаар авчирна

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусын тухай ээлжит мэдээллийг хийлээ. ДЭМБ-ын сүүлийн үеийн статистикийн мэдээллээр Хубэй мужид 24 цагийн хугацаанд ковид 19 вирусийн халдвараар өвчилсөн шинэ тохиолдол 3977, нас баралт 127, эдгэрэлт 1194-өөр тус тус нэмэгдсэн байна. Ингэснээр зөвхөн эх газрын Хятадад халдвартай хүний тоо 64.627 болсон.

Түүнчлэн БНХАУ-д 400 орчим Монгол иргэн байгааг зохион байгуулалттайгаар татаж эхлэнэ. Голомтоос ирсэн иргэдийг ирсэн даруй тусгаарлаж, 14 хоног орчим хөл хорионд байлгаж хянах аж.

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: Хятад улсад байгаа Монгол Улсын иргэдийг эх орондоо авчрах үүргийг ГХЯ-нд өгсөн. Өнөөдрийн бүртгэлээр 400 орчим монгол иргэн урд хөршид байна. Энэ хүмүүс өөрсдөө хүсэлт гаргавал нэгдсэн журмаар, зохион байгуулалттайгаар авчирна. Эрээн, Хөххотод байгаа 50 орчим иргэний авчрахаас ажиллаж байна.

БНХАУ-ын Ухань хотоос ирсэн 31 оюутнаас хоёр удаагийн лабораторийн шинжилгээг авахад хариу нь сөрөг гарсан. Тэдгээр оюутны 14 хоногийн хорио цээрийн хугацаа дуусч байгаа тул маргааш /2020.02.15/-д ар гэрт нь буцаах аж.

Мөн хил хааж, өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсантай холбоотойгоор хүнсний өргөн хэрэглээний барааны хомсдол үүсэхгүй болохыг албаныхан хэллээ. Харин тахиа, гахай, өндөг экпортлохыг хориглосон.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол хүн
Монгол хүн
2020-02-14 12:55

Юу гаа хийгээд Хятад дэмий тэнээд л�##�рууд вэ? Х�##�дварт өвчин авахаас айдаггүй гарууд юм уу?
Маш хатуу хян�##�тан дор тусгаарах хэрэгтэй. Ер нь хэлж сануулаад өчнөөн хугацаа өнгарч байхад иншээд байгаа нөхдүүдэд зөрчлийн тухай, нийтийн эрүүл мэндийг эсрэг хор хохирол учруулах нөхцөлд хүргэж болзошгүй в үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж торгуудь шийтгэл ноогдуулах хэрэгтэй

Зочин
Зочин
2020-02-14 13:15

Хятад нөхөртөнгүүд 30 хоног нь дуусаад их ирнэ дээ.1р хавьтагчид.орж ирээд бууд�##� энэ тэр хэсээд явчина.үнэн лайтай

zochin
zochin
2020-02-14 15:26

zaaval avchirah hereg bdgiimuu

Зочин
Зочин
2020-02-14 18:13

Хятадаас нэг ч хүнсний зүйл бүү ав.

Зочин
Зочин
2020-02-15 10:07

Нууц үе нь 21 хоног шүү дээ

Зочин
Зочин
2020-02-15 23:05

Замын үүдээр 2т�##�аас нэвтрээд нэвтрүүлээд байгаа юмбиш үү! Хэзээ хууль нь хууль, дэглэм журам нь амьр�##� дээр цаасан дээр бичсэн шигээ буух улс вэ!Худлаа л шаагаад, хуцаад байх юм.

Зочин
Зочин
2020-02-15 23:08

Үхлийн тах�##� гэж ойлгох ухаан байна уу. Нэг л ороод ирвэл та нар ингэж худ�##� амлаж, хэлбэр үзүүлж харагдаарай. Улс үндэстэн мѳхѳх аюул нүүрлэгэ шүү!

Холбоотой мэдээ

Back to top button