ДЭЛХИЙ

"Covid-19” халдвараар 69 269 хүн өвчилж, 1 669 хүн нас бараад байна

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн хүний тоо дэлхий дахинд 69 269-д хүрч, 1 669 хүн нас бараад байна. Мөн 9 615 хүн эдгэсэн нь нас барагсдын тооноос ес орчим дахин их үзүүлэлт юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр буюу хоёрдугаар сарын 16-ны байдлаар 167 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүнийг тодруулбал,

  • БНСУ-ын Сөүл хотод урьд өмнө Хятад улсад аялж, очиж байгаагүй 85 настай эрэгтэй шинэ коронавирусээр өвчилсөн нь тогтоогджээ.
  • Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн комиссын мэдээлж буйгаар, халдварын голомт болох Хубэй мужаас гадна 166 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн гурван хүн нас баржээ.

Халдварын статистикийг дэлхийн улс орнуудаар ангилан танилцуулбал, БНХАУ-д хамгийн их буюу 68 501 тохиолдол, Японд 408, Сингапурт 72, Хонг Конгт 56, Тайландад 34, Өмнөд Солонгост 29, Малайзад 22, Тайванд 18, Герман ба Вьетнам тус тус 16, Америк ба Австрали тус тус 15, Францад 12, Макаод 10 гэсэн үзүүлэлттэй байна. 10-с доош тооны халдвар бүртгэгдсэн улс орнуудыг багтаагаагүй болно.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: Worldometers

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button