ДЭЛХИЙ

“Covid-19” вирусийг 15 минутын дотор илрүүлдэг зөөврийн оношлуур бүтээжээ

Өнгөрсөн баасан /2020.02.14/ гарагт БНХАУ-ын Амьсгалын замын өвчний судалгаа, шинжилгээний лабораторийн эрдэмтэд Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийг 15 минутын дотор илрүүлдэг оношлуур бүтээсэн талаараа мэдэгджээ.

Энэхүү зөөврийн оношлуур нь цусан дахь сахарын хэмжээг үздэг оношлуурын адил өвчтөний нэг дусал цусыг шинжилдэг аж. Ингээд 15 минутын дараа хариуг гаргадаг юм байна. Тус оношлуурыг Хятадын Эрүүл мэндийн комиссоос томилсон судалгааны баг эрдэмтэн Зонг Наньшаны удирдлага дор бүтээжээ.

Хүний биед гадны вирус нэвтэрвэл дархлааний систем ажиллаж, түүнийг устгахад чиглэсэн эсрэг-биеийг бий болгодог. Вирус бүрийн онцлогт тохирсон дахин давтагдахгүй хэчнээн ч эсрэг биеийг дархлааны систем үйлдвэрлэх чадвартай.

Оношлуур нь энэ механизм дээр суурилах аж. Өөрөөр хэлбэл Covid-19 вирусийн эсрэг бий болгож буй эсрэг биеийг таних маягаар ажиллах юм байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: China Plus

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button