ДЭЛХИЙ

Хойд Солонгост шинэ коронавирусээр өвчилсөн иргэнийг цаазалжээ

Хойд Солонгосын эрх баригчид улсдаа шинэ төрлийн коронавирусийн халдвар огт илрээгүй хэмээн мэдээлсээр байгаа нь олон нийтэд эргэлзээ төрүүлж буй. Иргэд болоод гэрчүүд тус улсад Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон вирусээр өвчилсөн нэгээр тогтохгүй олон хүн байгаа тухай цахим орчинд бичиж байгаа юм.

Тэгвэл хоёрдугаар сарын 13-ны өдөр Донг-а Илбо сонинд мэдээлснээр, Хойд Солонгосын засгийн газар шинэ коронавирусээр өвчилсөн иргэнийг буудан хороох тушаал гаргасан байна.

Тодруулбал, БНХАУ-д аялж байхдаа тус вирусийн халдвар авсан нэгэн иргэнийг тусгаарлалтад оруулаад байжээ. Гэвч тэрбээр карантинаас өөрийн дураар гарч, нийтийн халуун усны газраар үйлчлүүлсэн гэнэ. Иймд түүнийг цагдаагийн байгууллагын ажилчид баривчилсан дор буудан хороох тушаал үйлджээ.

Хойд Солонгосын хувьд шинэ коронавирусийн халдвар дэгдсэнтэй холбогдуулан өнгөрөгч нэгдүгээр сард хилээ хаагаад байгаа юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Kohino
Kohino
2020-02-16 19:18

Kohino

Зочин
Зочин
2020-02-17 11:17

Гай авчирсан бас тарааж дэгдээж нийтэд х�##�дварлаж дийлдэшгүй аюулд унаснаас цааш нь харуулаад улсаа аврах нь зөв байхаа.

Цогоо
Цогоо
2020-02-17 19:19

Үнэн Fatality юм аа

Зочин
Зочин
2020-02-18 14:25

Hudal medee bhaa. Batalgaagui medeeg tugeehee bolino uu

Зочин
Зочин
2020-02-21 15:56

mongold tsagaan sar temedeglesen irgediig buudan ustgah heregtei tegej chadwal orkjoltoos neleen hemjeegeer sa##a shuu

Холбоотой мэдээ

Back to top button