ДЭЛХИЙ

Хятадын Төв банк мөнгөн дэвсгэртүүдээ хэт ягаан туяагаар шарж, ариутгаж байна

Өчигдөр буюу хоёрдугаар сарын 15-нд болсон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн хэвлэлийн хурлаар, тус улсын Төв банк мөнгөн дэвсгэртүүдээ ариутгаж эхэлсэн талаар мэдээлжээ.

2017 онд хийгдсэн судалгаа гүйлгээнд орсон нэг ширхэг мөнгөн дэвсгэрт дээр 394 орчим төрлийн бактер агуулагдаж байдгийн баталсан байна. Иймд Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирусийн тархалтыг саармагжуулах, зогсоохын тулд ийм арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа аж.

Түүнчлэн дээрх судалгаанд, хэрэв ямар нэг томууны вирус тээсэн хүн мөнгөн дэвсгэрттэй харьцвал тус вирус нь дэвсгэртийн гадаргуу дээр 12 хоногийн турш амьдрах чадвартай байдаг тухай дурьджээ. Шинэ коронавирусийн хувьд энэ тоо ямар байхыг одоогоор тогтоогоогүй. Иймд урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд мөнгөн дэвсгэртүүдийг хэт ягаан туяагаар шарж, ариутгаж байгаа гэнэ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button