ДЭЛХИЙ

Хубэй мужид иргэдийг гэрт нь хорих хатуу дэглэм хэрэгжиж эхэллээ

Covid-19 хэмээн нэрлэгдэх болсон шинэ төрлийн коронавирус анхлан дэгдсэн голомт болох Хубэй мужид өчигдөр буюу хоёрдугаар сарын 16-ны ням гарагаас эхлэн иргэдийг гэрээс нь гаргахгүй байх хатуу дэглэм хэрэгжүүлж эхэлсэн байна. Үүний өмнө, гурван долоо хоногийн урд тус мужийн Ухань хотод мөн хөл хорио тогтоогоод байсан.

Хубэй муж нийт 58 сая орчим оршин суугчтай бөгөөд, БНХАУ-д илэрсэн шинэ коронавирусийн халдварын тохиолдлын 80 гаруй, нас баралтын 96 гаруй хувь нь зөвхөн тус мужид ноогдож буй юм.

Хөл хорионы шинэ дэглэмээр тосгон, суурингууд иргэдийг зөвхөн нэг гарцаар гаргах ба гаднаас шинэ хүн нэвтрүүлэхгүй гэнэ. Мөн өрх бүрээс ганц хүн л гурван өдөрт нэг удаа суурингаас гарч, хүнс бараагаа цуглуулах боломжтой юм байна. Түүнчлэн тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хоригложээ. Өөрөөр хэлбэл зөвхөн цагдаагийн болон түргэн тусламжийн тэрэг хөдөлгөөнд оролцох гэнэ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button