ДЭЛХИЙНИЙГЭМ

“COVID-19” халдварын тохиолдлын тоо 14 хоног дараалан буурчээ

БНХАУ-ын Хубэй мужаас бусад бүс нутагт бүртгэгдсэн “COVID-19” халдварын тохиолдлын тоо энэ сарын 3-наас хойш 14 хоног дараалан буурсан талаар тус улсын Үндэсний эрүүл мэндийн комисс өнөөдөр /2020.02.18/ мэдээлжээ.

Тодруулбал, энэ сарын 3-нд Хубэй мужаас гадна “COVID-19” халдварын 890 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс хойш уг үзүүлэлт аажмаар буурсаар өчигдрийн байдлаар /2020.02.17/ 79 хүрсэн байна.

Үндэсний эрүүл мэндийн комиссын өдөр тутмын тайлан мэдээнд дурдсанаар, Хятад улсад өчигдрийн байдлаар “COVID-19” халдварын 1886 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 1807 нь Хубэй мужид бүртгэгджээ.

ЭХ СУРВАЛЖ: xinhuanet.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button