НИЙГЭМ

Японы боомтод тусгаарлагдсан "Diamond Princess” хөлөгт монгол иргэн байхгүй талаар мэдэгджээ

Хоёрдугаар сарын 3-ны өдрөөс хойш Япон улсын Ёокохама боомтод тусгаарлагдаад буй аяллын "Diamond Princess” хөлгийн зорчигчдоос шинэ төрлийн коронавирусийн халдвар өдөр ирэх бүр нэмэгдэн бүртгэгдсээр байгаа. Энэ сарын 17-ноос 18-нд шилжих шөнө л гэхэд 99 тохиолдол нэмж бүртгэгдсэний дотор ОХУ-ын иргэн багтсан.

Тэгвэл тус хөлөгт монгол иргэн байхгүй гэдгийг Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэвлэлд өгсөн тодруулгадаа мэдэгджээ.

"Diamond Princess” хөлөгт нийтдээ 50 улсын харьяат болох 3700 хүн зорчиж явсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button