НИЙГЭМ

Баян-Овоо суманд 240 хүүхдийн сургууль баригдлаа

Баянхонгор аймгийн Баян-Овоо суманд баригдсан 240 хүүхдийн сургуулийг улсын комисс хүлээн авлаа. 2019 оны 07-р сарын 15-аас эхэлсэн сургуулийн барилгыг орон нутгийн чанартай гүйцэтгэгч “Зүүн Шанд” ХХК чанарын өндөр түвшинд богино хугацаанд ийнхүү барьж ашиглалтад орууллаа.

Аймгийн төвтэй ойр сумуудын шилжилт хөдөлгөөнийг багасгах орон нутагт төвлөрсөн хөгжлийг үүсгэх, хөдөөгийн хүүхэд багачуудыг эрүүл аюулгүй орчинд сурах эрхээр нь хангах зорилгоор УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын улсын төсөвт суулгасан энэхүү сургуулийн барилгын баригдсан нийт өртөг 2,1 тэрбум төгрөг.

Image may contain: sky and outdoor

Баян-Овоо сумын хүүхэд багачуудын хөгжлийг дэмжсэн орчин зөвхөн сургуулиар зогсохгүй цэцэрлэгээр үргэлжлэнэ. Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир тойрогтоо хийх ажлын багцдаа тусгасан 150 хүүхдийн цэцэрлэг 1,6 тэрбум төгрөгөөр баригдана. Энэ хавар барилгын ажил эхэлж ирэх намар шинэ цэцэрлэг нээлтээ хийх юм.

Хөл хорио цуцалсаны дараа Баян-Овоо сумын хүүхэд багачууд шинэ сайхан сургуулиа инээд хөөр, баяр бахдалаараа цалгиаж эрдэм номынхоо үйлсдээ шамдан суралцах болно.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц.Ёндон
Ц.Ёндон
2020-02-20 12:23

Төрөлх нутгийн Баян-Овоо сум маань Элдэв-Очир гишүүний дэмжлэгээр сургуулийн шинэ барилгатай болжээ. М�##�чин түмэндээ ойр хүүхдүүд сурч болов

Холбоотой мэдээ

Back to top button