НийгмийнНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
ЭМЯ: ХӨСҮТ, Завханд тусгаарлагдсан иргэдээс өвчний вирус илрээгүй

Эрүүл мэндийн яамнаас ковид-19 вирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилсан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын тухай ээлжит мэдээллийг хийлээ. Тус мэдээллээр Монголд илэрсэн сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариуг танилцуулав. Өчигдөр /2020.02.19/ Завхан аймаг, ХӨСҮТ-д тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын хариу сөрөг буюу халдваргүй гарсныг мэргэжилтнүүд хэлэв. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал одоогоор хэвийн байна.
- Завхан аймагт илэрсэн сэжигтэй тохиолдол нь хоёрдугаар сарын 6-нд Гашуунсухайт боомтоор БНХАУ руу гарч, 12-нд эргэж ирсэн. 13-ндаа Завхан аймагт очсон бөгөөд өчигдөр /2020.02.19/ аймгаас мэдээлснээр халуурсан, хатгаатай байгаа гэсэн тул тусгаарлан шинжилгээний сорьцыг ХӨСҮТ рүү илгээсэн. Автобусанд хамт зорчиж явсан 30 гаруй хүнийг ажиглалтад авч, биеэ хянах талаар зөвлөмж өгсөн.
- ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа иргэн нь Тяньжинд сурдаг оюутан бөгөөд хоёрдугаар сарын 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирж, 19-нд эмнэл зүйн шинж тэмдгүүд илэрсэн тул ХӨСҮТ-д хандсан” байна.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.