НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ:Халдвартай нэг хүн 384 хүнд халдвар тараах магадлалтай

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн халдварын нөхцөл байдлын мэдээллийг тухай ээлжит мэдээллийг өгч байна. Манай улсын хувьд халдварын болзошгүй эрсдлийг үнэлэн цэргийн төв эмнэлэг, улсын хоёрдугаар төв эмнэлэг зэргийг суллахад бэлэн байдалд шилжүүлээд байна. Мөн тусгаарлах өрөөг бэлдэж, эмч мэргэжилтнүүдэд сургалтыг зохион байгуулсаар байгаа юм.

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга:

Д.Нарангэрэл "Өнөөдрийн байдлаар дэлхийн 29 оронд шинэ коронавирусийн халдвар тарсан байна. БНХАУ-ын 31 муж вирусийн халдварыг хяналтандаа авахыг хичээж байгаа ч бусад оронд тархалт өндөр байна гэдгийг ДЭМБ, эрдэмтэн судлаачид анхааруулж байна. Монголчуудын ихэвчлэн зорчдог Япон, БНСУ, Сингапур зэрэг улсаас гадна Иран улсад нөхцөл байдал хүндрэлтэй болоод байна. Түүнчлэн БНСУ-ын дөрвөн муж, зургаан хотод халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд Дэгү хотын иргэн сүмд залбирал үйлдэж, эмнэлэгт хандсанаас болж ийнхүү халдварын тохиолдол нэмэгдээд байгаа юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

жишээ нь Со

Холбоотой мэдээ

Back to top button