ДЭЛХИЙНИЙГЭМЭРҮҮЛ МЭНД

ЭМЯ: БНСУ-аас УБ руу нисэх гэж байсан таван иргэн халуурч байсан тул үлдээжээ

ЭМЯ-наас мэдээлэл өгч байна. БНСУ-д манай 45 мянган иргэн ажиллаж амьдардаг.

Өнөө өглөө халдвар авсан тохиолдлын тоо тус улсад 200 байсан бол сүүлийн мэдээгээр 430 болж өсжээ. Иймд халдвар гарсан хотуудад хөл хорио тогтоон, гараа сайн угаах, малын гаралтай хоол хүнийг сайн болгож хэрэглэх, амны хаалт зүүхийг зөвлөж эхэлжээ.    Тус улсаас онгоцоор Улаанбаатар рүү нисэх гэж байсан таван иргэнийг халуунтай байсан тул саатуулсан талаар манай талд мэдээлсэн байна.   

Манай улсад орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн тул томоохон эмнэлгүүдэд үзүүлэх дадлага, сургалт зохион байгуулж байгаа юм. Мөн хоёрдугаар эмнэлэгт 570 ортой тасгуудыг бэлтгэсэн. Тус эмнэлэг халдварын эрсдэл өндөр байгаа шалтгаанаар жирэмсэн ажилтнуудадаа цалинтай чөлөө олгожээ. Мөн ээлжээс бууж буй ажилтнуудадаа халуун хоолоор үйлчилж эхэлсэн байна.     

https://www.facebook.com/www.mohs.mn/videos/864565930633772/
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Намжил
Намжил
2020-02-25 00:23

Гадны улсуудыг бүгдийг нь түр гарга!Битгий хүн оруул!

Холбоотой мэдээ

Back to top button