ДЭЛХИЙ

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлж Венецийн багт наадмыг цуцаллаа

Шинэ төрлийн коронавирусийн халдварын Европ дахь хамгийн олон тохиолдол бүртгэгдээд буй Итали улсын эрх баригчид алдарт Венецийн багт наадмыг цуцлах шийдвэр гаргажээ. Өмнө нь наадмын үргэлжлэх хугацааг хоёр хоногоор багасгаж, ирэх ням /2020.03.01/ гарагийн орой дуусахаар зохион байгуулаад байсан бол үүгээр бүрмөсөн цуцалж байна.

Хамгийн сүүлд шинэчлэгдсэн мэдээллээр Италид шинэ коронавирусээр өвчилсөн 152 хүн бүртгэгдсэн бөгөөд, гурван хүн нас бараад байна.

Нөхцөл байдал хүндэрч болзошгүй тул Милан, Венец хотуудтай ойролцоо орших Венето, Ломбарди хотуудад хөл хорио тогтоож, орох гарах хөдөлгөөний хаагаад буй. Үүгээр нийт 50 мянган хүн хөл хоригджээ. Хөл хорио тогтоосон бүсээс гадна сургууль, цэцэрлэг тэргүүтэй олон нийтийг хамарсан бүх үйл ажиллагаа зогссон байна.

Х.ЭРХЭС

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button