НИЙГЭМ

Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна

НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дүүргийн ногоон бүсэд  явганаар буюу машинтайгаар зорчигчдын хөдөлгөөнийг хязгаарлан, ухуулга сурталчилгаа хийж, аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна. Сүхбаатар дүүрэг нь 20,8 мянган га нутгийг эзлэн оршдог бөгөөд 15,3 га ойн сан бүхий газар нутагтай. Ойн сан бүхий нутагт 15 дугаар хороо Архустай, Зуунмод, 19 дүгээр хорооны Гоодой, Шаргаморьт, Хуурай мухар, Баянбулаг, Хандгайт, Хандгайтын богино,  Санзай, 20 дугаар хороо Бэлх, Сэлх, Сэлбийн амуудын сав газрууд багтдаг байна.  Ойн сан бүхий нутагт  130 аж ахуйн нэгж, байгууллага, 8870 гаруй айл өрх амьдардаг.

Мөн ой, хээрийн түймрийн эрсдэлийн эрсдэлийн түвшинг тодорхойлоход тус дүүргийн 9 хувь нь “маш өндөр”,  55 хувь нь  “өндөр” гэсэн үнэлгээ гарчээ.

Тиймээс дүүргийн Засаг даргын 2019 оны “Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” А/123 дугаар захирамжийн хүрээнд Бэлх, Сэлх, Гоодой, Баянбулаг, Санзай, Шарга морьт, Хандгайтын амуудад сэрэмжлүүлэг самбаруудыг шинэчлэн байршуулж, урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг хүргэн, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна гэж НОБГ-ын СБД-ийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button