Д.Нямхүү: Асралт Мед, ХӨСҮТ, Баян-Өлгийд тусгаарлагдсан иргэдээс вирус ИЛРЭЭГҮЙ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирус, ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээ мэдээллийг хийж байна. Энэ үеэр эмч, мэргэжилтнүүд ард иргэдийгээ тус вирусээс урьдчилан сэргийлэхэд дор бүрнээ анхаарах хэрэгтэй байгааг онцоллоо.
ХӨСҮТ-ийн захирал Д. Нямхүү:
Солонгосоос ирсэн иргэд болох “Асралт Мед” эмнэлэгт тусгаарлагдсан 37, Улаанбаатар хотод гэрт нь тусгаарласан найм, ХӨСҮТ-д тусгаарлагдсан зургаа нийт 51 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Түүнчлэн энэ сарын 25-ны өдөр Багануурт илэрсэн хоёр, Төв аймгийн Цээл суманд нэг, Орхон, Баян-Өлгий аймагт илэрсэн тус бүр нэг иргэнээс коронавирусийн халдвар илрээгүй.
Асралт Мед эмнэлэгт тусгаарлагдсан хүмүүс /2020.02.12/-нд тусгаарлагдаж, 14 хоног нь болсон учраас хөл хориог дуусгаж, ар гэрт нь буцаах болно.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монгол хүний биеийн дархлаа сайн тул ганц хоёрхон шинжилгээгээр,14 хоног байтугай 35 хоногт ч илэрэхгүй,харин дархлаа муу өвчин хуучтай бол