Нийгмийн

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт тусгаарлана

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.02.27/ БНХАУ-д хүрэлцэн очиж, БНХАУ-ын Дарга Ши Жиньпинтэй уулзаад эх орондоо ирэх юм. Халдвартай бүсээс ирсэн иргэдэд авч буй дүрэм журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч болон дагалдан явсан бүрэлдэхүүнийг 14 хүртэлх хоногоор тусгаарлахаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг хоёрдугаар эмнэлэгт сайд нарын хамт хүргэж байгаа бол бусад албаны хүмүүсийг Жаргалантын аманд тусгаарлахаар болжээ. 

Айлчлалын багт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал нарын 10 гаруй хүн дагалдан явж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Баяртай

Ээж
Ээж

2 р эмнэлгийн өвчтөнгүүд яахын

ohin
ohin
Reply to  Ээж

za ymar ovchin avtsan bga bish

Зочин
Зочин

Oncgoi baidal zarlaad bhad oncgoi baidliin darga uuruu tusgairlagdaad yanaa

Зочин
Зочин
Reply to  Зочин

Өөрөө зарлачихаад өөрөө яваад...
Энэ дарга нарыг ёстой гайхаад байх юм. Цагдана ,хорино, шийтгэнэ гээд л ард иргэдээ хориод бгаа байж.

Холбоотой мэдээ

Back to top button