БАЯНХОНГОР: Байдрагийн гол дагуух ЗУРГААН лицензийг цуцалжээ

Баянхонгор аймгийн Гурванбулаг, Заг, Галуут, Баян-Овоо сумуудын нутаг дахь Байдрагийн гол дагуух зургаан лицензийг цуцлах шийдвэр гарчээ. Байдрагийн гол нь Баянхонгор аймгийн Баацагаан суман дахь Бөөнцагаан нуурыг усаар тэжээдэг, говийн экосистемийг хангагч гол горхиудын нэг юм.
Харамсалтай нь, Байдрагийн голыг дагуулж, алт олборлох чиглэлд хэд хэдэн лиценз олгогдсоноос үүдэж, Бөөнцагаан нуурын усан хангамжид ноцтой аюул нүүрлээд байгаа билээ. Энэ талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд хөндөж, улмаар нутгийн малчид нийслэл хотод ирж, хэвлэлийн хурал зарлах зэргээр тэмцэж байв.
Нутгийн иргэдийн хүсэлтийн дагуу тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир Байдрагийн гол дагуух долоон ААН-ийн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүсэлтийг ажлын хэсгийн дүгнэлтүүдтэй хамт холбогдох газруудад хүргүүлээд байсан.
Тайлбар: Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан ААН-үүдийн нэр
Ингэснээр холбогдох байгууллагуудаас Байдрагийн гол дагуух лиценз эзэмшигч зургаан ААН-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргаад байгаа аж. Энэ талаар Л.Элдэв-Очир гишүүн өөрийн нүүр хуудсандаа “Нутгийн зон олонтойгоо ХАМТДАА хууль бус хариуцлагагүй уул уурхайдтай хуулийн хүрээнд тэмцэл өрнүүлсээр л байна. Эхнээсээ үр дүнгээ өгч байна” гэж бичжээ.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ард түмнийг хуурч чадаж бна шүү ккк