Нийгмийн

“Оюутолгой” компани коронавирусийн эсрэг арга хэмжээнд 310 САЯ ТӨГРӨГ хандивлав

Коронавирусийн халдварын эсрэг монгол түмэн эрвийх дэрвийхээрээ тэмцэн, аж ахуйн нэгж, компаниуд, иргэд хандивын аян өрнүүлсээр байгаа билээ. Эл аянд “Оюутолгой” компани нэгдэн, коронавирусийн эсрэг арга хэмжээнд зориулж нийт 310 сая төгрөг хандивлажээ.

Тус компанийн “Говийн оюу” хөгжлийг дэмжих сангаас Өмнөговь аймгийн Онцгой комисст 200 сая, “Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аянд нэгдэн 100 сая, Ханбогд сумын Онцгой комисст 10 сая төгрөг хандивлажээ.

“Нэг дэлхий, хариуцлагаар нэгдье” аяныг санаачилсан Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас “Оюутолгой” компанид талархал илэрхийлжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button