НИЙГЭМ

ТЦА: Иргэд Улаанбаатар хот руу явганаар нэвтрэх гэж оролдох нь ихэслээ

Коронавирусийн халдварын улмаас Улаанбаатар хот руу орох, гарах хөдөлгөөнийг ирэх сарын 3-ны 08.00 цаг хүртэл хязгаарласан билээ. Үүний улмаас хөдөлгөөн хязгаарлахаас өмнө ажлаар хөдөө явсан, золголтоор орон нутгийг зорьсон иргэд дээрх хугацаанаас өмнө нийслэл рүү орох боломжгүй болоод байгаа юм. Иргэд төр засгийн шийдвэрийг хүндэтгэж байгаа. Үүний сацуу эсэргүүцэн, бухимдаж буй нь ч бий. Тэгвэл Улаанбаатар хот руу явганаар нэвтрэх гэж оролдох иргэд ихэсчээ.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Юуны өмнө иргэдэд зөв мэдээлэл өгөх их чухал байна. Иргэдийг Улаанбаатар руу оруулахгүйн тулд  хязгаарласан. Машиныг нь оруулахгүйн тулд биш шүү дээ. Гэтэл машинтайгаа постон дээр ирчихээд урдаасаа өөр машинаар тосуулах гэж хэд хэдэн иргэн оролдсон. Ирэх сарын 3-наас өмнө иргэд машинтай, явган ямар ч байдлаар товчоогоор орох боломжгүй. Хот руу явганаар нэвтрэх гэж оролдох нь ихэссэн тул үүнийг иргэдэд дахин дахин анхааруулж байна” гэв.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-02-29 11:17

Эргүү орк гэдэг чинь энэ л байхгүй юу

Иргэн
Иргэн
2020-02-29 16:31

Хотын иргэдийг сайн шинжилгээ хийгээд оруулж болохгүй юм уу. Хөдөөнөөс ирсэн хүмүүс ч гэсэн бүгд айл хунараар зутарч байна. Ялануяа хүүхэд

Холбоотой мэдээ

Back to top button