Тавантолгойн нүүрс тээвэрлэгчид нэгдэн ажил хаяхаар болжээ

"Баянзам” тээвэрчдийн холбоо, Нүүрс тээвэрлэгчдийн эрх ашгийг хамгаалах зөвлөлөөс өнөөдөр ажил хаялт зарлаж байгааг мэдэгдлээ.
Тэд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд өнөөдрөөс эхлэн ажил хаялт зарлаж байна. Нүүрс тээврийн үйлчилгээ үзүүлж байгаа 170 орчим компани бидэнтэй нэгдэж байгаа. Сүүлийн 14 хоногийн хугацаанд нүүрс тээврийн үнэ огцом уналаа. Тонн нүүрс тутмыг 115 юаниар зөөдөг байсан бол одоо 65 юаниар нүүрс зөөж байна. Тээврийн үнэ ингэж огцом унаснаар нүүрс тээвэрлэгч компаниуд ямар ч ашиггүй ажиллаж, үйл ажиллагаа доголдоход хүрлээ. Тиймээс бид ажил хаялт зарлаж байна.
Мөн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд шаардлага хүргүүлж байна. Хятадын талаас тээврийн үнийг унагаах ажлыг хийж байна. Иймд нүүрс худалдан авах, тээвэрлэх гэрээг шинэчилж, Засгийн газрын хуралдаанаар авч шийдэж өгнө үү. Мөн нүүрсний тээвэрлэлт, худалдан авалттай холбоотой нээлттэй хэлэлцүүлгийг тавдугаар сарын 13-ны дотор хийхийг шаардаж байна” хэмээн ярилаа.
Б.ТОГТУУН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.