ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

АНУ-д хаанаас халдвар авсан нь тодорхойгүй хоёр тохиолдол бүртгэгджээ

АНУ-ын Калифорни мужийн Санта-Клара хотын оршин суугч, өндөр настай эмэгтэйгээс “COVID-19” халдвар илэрчээ. Ийнхүү тус улсад хаанаас халдвар авсан нь тодорхойгүй хоёр дахь тохиолдол бүртгэгдээд байна.

“Уг өвчтөн гадаадын орон руу зорчоогүй, халдвар авсан өөр өвчтөнүүдтэй хавьтаагүй” гэж Санта-Клара хотын Эрүүл мэндийн газрын дарга Сара Коди мэдэгджээ.

Өчигдрийн байдлаар АНУ-д бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо 63 хүрчээ. Үүний дийлэнх нь Азийн орнуудаас нүүлгэн шилжүүлсэн иргэд бол хоёр тохиолдол нь Калифорни мужийн оршин суугчид аж.


ЭХ СУРВАЛЖ: cbsnews.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button