НИЙГЭМ

Б.Ганхуяг: Нүүрсний экспорт энэ сарын 15-наас өндөржүүлсэн бэлэн байдлын дор хийгдэж эхэлнэ

Өнөөдөр /2020.03.02/ "Эрдэнэс Тавантолгой” ХК-иас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг,

"Эрдэнэс Тавантолгой ХК энэ оны нэгдүгээр сараас хойш 1.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Харин хоёрдугаар сард экспортын хэмжээ буусан. Энэ нь төлөвлөгөөнөөс хол тасарч, санхүүгийн хүнд нөхцөл байдлыг авчрах хэмжээнд биш юм гэдгийг онцолж байна.

Манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа. Одоогийн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн багт эргэлзэж, санаа зовох зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье” хэмээсэн юм. Үргэлжлүүлээд нүүрсний экспортын асуудлаар дараах зүйлийг ярилаа,

"Улсын онцгой комиссын хуралдаанаар гуравдугаар сарын 15-наас нүүрсний экспортыг эхлүүлэхэд бэлтгэх чиглэл өгсөн. Ер 15-ны өдрөөс өмнө, хойно ямар нэгэн байдлаар экспорт эхлэхгүй бол эрсдэл үүсэх болно.

Гуравдугаар сарын 15-наас тээврийн жолооч нар ажиллаж эхэлнэ. Тэдэнд хил давахдаа цонхоор бичиг баримтаа өгөх, өөрөө машинаас буулгүйгээр нүүрсээ буулгаад буцаж ирэх зэрэг шаардлагуудыг тавихаар төлөвлөж байна”

Б.Ганхуяг үүний дараа сүүлийн өдрүүдэд "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудтай холбоотой гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд цацагдаж буйг онцлов. Энэ талаар,

"Манай аль нэг удирдлага орон нутаг руу яваагүй, тухайлбал Өмнөговь аймагт очоогүй. Түүнчлэн надад өөрийн эзэмшлийн портер автомашин байхгүй. Яригдаад буй ТЕГ-ын нэр бүхий хүнтэй ямар ч холбоогүй. Нэг ширхэг ч үндэслэлгүй, гүтгэлгийн шинжтэй эдгээр мэдээллүүд нийгэмд маш их хор уршиг дагуулна.

Би бусдын адил байр, машины зээлтэй, өрөө төлөөд л явж буй. Эрдэнэс Тавантолгой гэдэг компанитай 11 жил нэр төр минь холбогдсон, миний гэр бүлийн гишүүнээс өөрцгүй. Иймд би хулгай хийхгүй, улс төрд орохгүй. Би сонгуульд нэр дэвшихгүй” гэсэн юм.

Х.ЭРХЭС

\

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button