Туркээс Москвагаар дамжиж ирсэн 16, шууд нислэгээр ирсэн 7 хүнийг ажиглалтад авжээ

Эрүүл мэндийн яамнаас титэм вирусийн цаг үеийн нөхцөл байдлын тухай мэдээлж байгаа. Ажиглалт, тусгаарлалтад байгаа иргэдийн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал мэдээлэл өгсөн юм.
Өнөө өглөө буусан Турк-Москва-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 111 зорчигч ирнээс 16 хүн, Турк-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 232 зорчигч ирснийг яг одоо үзлэг шалгалтууд хийгдэж байна. Урьдчилсан байдлаар 7 хүнийг ажиглалтад авсан. Эрхүү-Сүхбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн зорчигчдоос 21 хүнийг Дарханд хоёр байршилд ажиглалтад авсан.
БНСУ болон Япон улсаас Монгол руу явах гэж байгаа иргэдэд нисэх онгоцны буудал дээр түргэвчилсэн оношилгоо хийж өгөөч ээ гэсэн хүсэлт тавьсан" хэмээн хэллээ.
Түүнчлэн гадны нислэгээр эх орондоо ирж байгаа иргэдэд онцгой анхаарлыг тавьж ажиллахыг зорьж байгаагаа онцлов. Иргэдийн хувьд ч гэсэн дор бүрнээ хувийн ариун цэврийг сайтар сахиж, халдварт өвчнөөс сэргийлэх эрчээ алдалгүй байхыг дахин сануулав.












Зориуд Монголыг хорлох санаатай хүмүүс ирэх вий дээ, ялангуяа тэр Лалынхан бүүр ч аюултай шүү