ЭМЯ: Коронавирүс ороод ирвэл хүчин мөхөсдөх учраас сэрэмжтэй байцгаая

ӨВЧЛӨЛ ГАРСАН ОРНУУДАД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЛАА
Эрүүл мэндийн яамнаас коронавирүсийн асуудлаар цаг үеийн мэдээллээ өглөө. Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийн олон улс орнууд өөр өөрсдийн онцлогт тохируулан, арга хэмжээ авч байна. Тухайлбал, Польш улс зөвхөн зургаан сар хэрэгжих вирүсийн тархалтын үеэр авч хэрэгжүүлэх хуулийн төсөл хэлэлцэх гэж байна. Зарим орнууд мэндчилгээний зан үйлээ өөрчлөх уриалгыг гаргаж, албан тасалгаандаа 1 метрийн зайнд суулгах арга хэмжээг авч байна.
БНХАУ-д өвчлөл буурч байна. Вирүсийн халдвартай бүсээс ирсэн иргэдээ тусгаарлах арга хэмжээ авч байна. Арабын орнуудад өвчлөл бага байгаа ч цэцэрлэг, сургуулиа түр завсарлаад байгаа юм. Тиймээс өвчлөл гарсан орнуудад зорчихгүй байхыг уриалж байна. Гол нь вирүс ороод ирвэл бид хүчин мөхөсдөх учраас тайвширч болохгүй, сэрэмжээ алдаж болохгүй” гэв.

ДЭМБ: МАСК, БЭЭЛИЙНИЙ ХЭРЭГЛЭЭГ 40 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: Одоогоор уг вирүсийн халдвараар 3112 хүн нас бараад байна. Сүүлийн 24 цагт 8 оронд шинэ тохиолдол бүртгэгдэж, БНХАУ-д өвчлөл тогтмол буурч байна. Улирлын томуугаас илүү хүнд өвчилж, нас баралтын хэмжээ нь их байгаа юм. Одоогоор вакцин гаргаж аваагүй хэвээр байна. Дэлхийн хэмжээнд хувийн хамгааллын хэрэгслийн хомсдол үүсээд байна. ДЭМБ-аас бээлий, маскны хэрэглээг 40 хувиар нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
Энэ үеэр Гадаад харилцааны яамнаас “АНУ-д халдвар өсөх төлөвтэй байна. Одоогоор 9 иргэн нас бараад байна. Тайланд вирүсийн халдвар бүхий орнуудаас ирсэн хүмүүүсээ 14 хоног гэртээ тусгаарлаж, гадуур гарахыг нь хориглосон. Иран улсад 77 нас баралт бүртгэгдэж, 23 парламентын гишүүн нь халдвар аваад байна. Одоогоор парламентын үйл ажиллагаагаа зогсод байна. Италид 426 тохиолдол нэмэгдсэн” гэсэн мэдээлэл өглөө.

ӨЧИГДӨР ОНГОЦНООС БУУСАН ГУРВАН ИРГЭНИЙГ ТУСГААРЛАЖЭЭ
Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буйгаар өчигдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас онгоцноос буусан гурван иргэнийг тусгаарлаж, орон нутагт 12 иргэнийг тусгаарлах арга хэмжээ авчээ. Вирүсийн халдвар дэлхийн улс оронд эрчимтэй тархаж эхэлснээс хойш нийт 800 гаруй иргэнийг тусгаарлан ажилласан байна. Нийслэлийн хэмжээнд ХӨСҮТ-ээс гадна Асралт мед тэргүүтэй хэд хэдэн газарт тусгаарлах үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.
Мэдээллийн шууд дамжуулалтыг ЭНД ДАРЖ үзнэ үү
Г.ИТГЭЛ












Мэдэж байгаа юм бол хилээ хаагаач
Агаарын хилээ хаагаач юугаа хүлээгээд байгаа юм бээ
Хүчин мөхөсдөнө гэж ярьж болохгүй шүү дээ. Дайсан ирвэл бууж өгнө гэж байгаатай адил. Эрүүлийг хамгаалах үүрэгтэй хүмүүс ямар ч үед ажлаа хийнэ л гэж ярих ёстой. Тэнэг амьтпыг ажлаас нь хал. Чаддаг хүмүүсийг нь тавь.
Үгнии ганц нэг алдаа ямар хамаатай юм юун ажлаас халах элиирээд эхэллээ дайны хажуугаар дажингэгчээр обк маш сайн ажиллаж байгаа хараад шүүмжлээд сууж юу ч нэмэргүй байж . Дуугуй л байж тус болоорой тэнэгүүд минь эд нартайгаа ард иргэд нэ
Chi umnuus ni ajiliin awchaach
Ямарваа байгалийн үзэгдэл өвчин эмгэгийг "ирэх ирлээ" гэх зэргээр ярьдаггүй. Илрэх г.м ээр яриарай
hilee l haachihaldaa bugdiig ni manaihan ch gesen delhii dayar buun yum bolj bhd munguu urj yadaad bdag umuu haashaa yum ovchin zogstol bitii yvaachee 3han say hun amtai shd
seremjtei bai geed l baih yum oorsdoo agaariin zamaa haahgui ard tumnee ersdeld oruulj baigaagaa oilgohgui b gaa yum bolow u
Хүчин мөхсдөнө гээд яриад байхий Тэр гишүүдийн тойрог руу хувиарласан дэмий зардалуудыг бүгдийг болих хэрэгтэй