НИЙСЛЭЛЭРҮҮЛ МЭНД
ЗАЛРУУЛГА: Хоёрдугаар эмнэлэгт тусгаарлагдсан иргэд нууцаар архи уугаагүй

Эрүүл мэндийн яамны /2020.03.05/-ны өдрийн ээлжит мэдээллээр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан улсын хоёрдугаар төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл нууцаар оруулж ирэн бусаддаа дамжуулан уулгасан гэх зөрчил гарсан хэмээн мэдэгдсэн.
Гэвч тус мэдээлэл нь техникийн алдаа болохыг ЦЕГ-ийн хурандаа Ж.Амгалан албан ёсоор мэдэгдэж, тус эмнэлгийн ажилчид болон иргэдээс уучлал хүслээ. Дээрх зөрчлийг улсын Хоёрдугаар төв эмнэлэг бус Цэргийн төв эмнэлэгт гарсан болохыг нэмж залруулав.