Нийгмийн

Дахин боловсруулах хог хаягдлын тээврийн тогтолцоог нэвтрүүллээ

Нийслэлийн ИТХ-аас “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам” баталсан. Ингэснээр хог хаягдлыг ачиж, цуглуулах тээвэрлэх үйл ажиллагааг нэгдсэн нэг стандартаар зохицуулахаар болсон. Тэгвэл өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Захирагчийн Ажлын Албаны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун нар ангилсан хог хаягдлыг тээвэрлэх автомашиныг Чингэлтэй дүүргийн тохижилт үйлчилгээний компанид хүлээлгэн өглөө. Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим аж ахуйн нэгжүүд хог хаягдлаа ангилан ялгах хогийн савыг ашиглаж, хэвшсэн байна. Гэвч тэдгээр ангилсан хогийг тээвэрлэдэг автомашин байхгүй учир ачихдаа нийлүүлчихдэг байсан юм.Тэгвэл одоо ангилсан хогийг ачдаг машинтай болсноор дахин боловсруулах боломжтой хог хаягдлуудаа үйлдвэрүүдэд нь хүргэх боломжтой болж байна. Хог хаягдлаа баялаг болгож хэвших, хоггүй болох зорилготой ажлуудыг төлөөлөгч Ц.Баатархүү санаачлан, өмнө нь хуванцар сав, лааз, цаасан хайрцгийг хийж, цахим мөнгө авч болдог RVM цэгийг нэвтрүүлсэн. Энэ удаа дахин боловсруулах хогийн тээврийн тогтолцоог Улаанбаатар хотод нэвтрүүлж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button