ДЭЛХИЙ

Индонезид амны хаалтыг найм дахин үнэтэй худалдаалж байсан иргэдийг баривчилжээ

Индонезийн цагдаа нар “COVID-19” тархалтыг далимдуулж амны хаалт болон ариутгалын бодисыг ихээр нөөцлөн, өндөр үнээр борлуулж байсан иргэдийг баривчилжээ.

Энэ талаар Жава мужийн цагдаагийн төв комиссар Буди Хариянто хэлэхдээ “Тус гурван этгээд нь их хэмжээний ашиг олох зорилгоор хоёрдугаар сараас эхлэн амны хаалт нөөцөлж, улмаар 8 дахин өндөр үнээр борлуулж байсныг илрүүлэн баривчилсан” гэдгийг мэдэгджээ.

Мөн тус мужийн Цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгч Комр. Искандар Ф.Сутисна “Бид 4000 намны хаалт маск, гар ариутгагч бодис хураан авсан. Нэг хайрцаг маск анх 30,000-40,000 рупий (2.12 ам доллар) үнэтэй байсан ч тэд 275,000 рупийгээр зарж байсан” гэжээ.

Хэргийн мөрдлөг дуусч, ял тулгавал тус гурван этгээдэд таван жилийн хорих ял, 3.5 сая долларын торгууль ногдуулж магадгүй юм байна.

Түүнчлэн Индонез улсын Ерөнхийлөгч Жоко Видодо (Joko Widodo) иймэрхүү байдлаар ашиг хонжоо хайсан иргэд, аж ахуй нэгжүүдэд хатуу арга хэмжээ авахыг Үндэсний цагдаагийн газарт даалгасан байна.

ЭХ СУРВАЛЖ: сnn.com

Б. УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button