ДЭЛХИЙ

Хятадын эмч “COVID-19” халдварын эсрэг вакциныг өөр дээрээ туршжээ

Мягмар гарагт /2020.03.04/ 54 настай Чен Вэй болон түүний багийн зургаан гишүүнтэй хамт Хятад улс хэр сайн болохыг харуулахын тулд өөрсдийгөө амьтанд туршиж үзээгүй вакцин тарьжээ. Тэд “COVID-19” халдварын эсрэг тэмцэж буйгаа Коммунист намд  батлан харуулж байгаа нь энэ аж.

Чен Вэй бол дэлхийд нэр хүндтэй тархвар судлаач, Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал юм. Тэрбээр Эбола, SARS-тэй тэмцэх тэргүүн эгнээнд байсан бөгөөд нэгдүгээр сарын дунд үеэс эхлэн Вухан дахь “COVID-19” халдварын дэгдэлтийн голомтод байрлаж байжээ.

Тэрээр "Бид боловсруулж буй рекомбинант вакциныг эмнэлзүйн хэрэглээнд оруулахын тулд чадах бүхнээ хийж, халдварыг зогсооход туслах болно” гэв.

Чен ба түүний судалгааны баг Уханий вирус судлалын хүрээлэнд аюулгүй байдлын хамгийн өндөр түвшний лабораторид нэг сар гаруй ажиллажээ. Тэд вакцин туршихаас гадна вирусийн эсрэг дархлаа сайжруулах зорилготой плазмын эмчилгээ, хамрын цацлагыг эмчилгээнд хэрэглэж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: reddit.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
bold
bold
2020-03-13 16:07

mundag bna shu

Холбоотой мэдээ

Back to top button