ДЭЛХИЙ

Хүнээс амьтанд “COVID-19” вирус халдварлажээ

Хонконгт “COVID-19” халдвар авсан өвчтөний нохойноос халдвар илэрчээ. Энэ нь тус халдвар хүнээс амьтанд халдварласан гэх анхны тохиолдол болж буйг Хонконгийн Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газраас мэдээлсэн байна.

Тодруубал, “Pomeranian” үүлдрийн 17 настай нохойн хамар, амнаас авсан сорьцоос “COVID-19” халдварын шинжилгээ авахад “сул эерэг” хариу гарчээ. Үүний дараа цусны шинжилгээ авахад халдвар авсан нь тогтоогдсон байна.

Хөдөө аж ахуй, загас агнуур болон байгаль орчныг хамгаалах газрын төлөөлөгч Томас Сит “Гэрийн тэжээмэл амьтанд “COVID-19” халдвар илэрсэн анхны тохиолдол энэ байх магадлалтай. Мэргэжилтнүүд уг нохойг эзнээсээ халдвар авсан хэмээн таамаглаж байга юм. Энэ талаарх мэдээллүүдийг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн” гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: scmp.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button