ДЭЛХИЙ

Энэтхэгт аяллын түүхээ нууж ирсэн иргэд халдвар тараажээ

Энэтхэг улсын Керала мужийн нэг гэрийн гурван гишүүн Итали руу хийсэн аяллын түүхээ нуун дарагдуулж, улмаар “COVID-19” халдвар тараажээ. Үүний дараа өчигдөр /2020.03.08/ тус улсын засгийн газраас тус мужид дахин таван хүн “COVID-19” халдвар авсныг мэдээлжээ.

Керала мужийн Эрүүл мэндийн сайд КК Шайлажагийн хэлснээр “Нэг гэр бүлийн гурван хүн Итали улс руу аялсан байна. Хосууд болон тэдний хүү хоёрдугаар сарын 29-нд Доха хотоор Кочи руу буцаж очсон бөгөөд аяллын түүхийн талаар мэдээлэл өгөөгүй байна. Буцаж ирсний дараа гэр бүлийнхэн нь Паттанамтита хотоор дамжин гэр бүлийнхэн болон хэд хэдэн хүмүүстэй уулзсан байна. Тэдний хамаатны хоёр хүнд “COVID-19” халдварын шинж тэмдэг илэрч,хувийн эмнэлэгт хэвтсэний дараа эрх баригчид энэ талаар мэдсэн. Үүний дараа тэдний гэр бүлийнхэн халуурах шинж тэмдэгтэй байсан ч хорио цээрийн дэглэмд хамрагдахыг хүсэхгүй байв. Одоогоор таван хүнийг тусгаарлаад байна. Тэдэн шиг хариуцлагагүй үйлдэл гаргасан хүмүүст эсрэг арга хэмжээ авна” гэж мэдэгдэв.

Керала мужид халдвар авсан хүний тоо 40-д хүрчээ.

ЭХ СУРВАЛЖ: indiatimes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-09 15:37

Хосууд биш хос

зОЧИН
зОЧИН
2020-03-09 19:16

Яг манай АНУ-д хур�##�д оролцогчдын өрөөсөн дугуйнууд.

Зочин
Зочин
2020-03-10 21:02

Амьд үхдэлийн х�##�дварт тах�##� ингээд ороод ирүүлэх найдваргүй нь мэдэгдэж

Холбоотой мэдээ

Back to top button