ДЭЛХИЙ

Тайландад хэрэглэсэн амны хаалтыг угааж, индүүдээд зарж байжээ

“COVID-19” халдварын тархалттай холбогдуулан дэлхий даяар амны хаалт ховордоод байгаа билээ. Энэ үеэр Тайланд Улсад хэрэглэсэн амны хаалтыг угааж, индүүдээд дахин зарж байсныг тус улсын цагдаа нар илрүүлсэн байна.
Тодруулбал, Нийслэл Бангкокоос хойд зүгт орших Сарабури мужийн нэгэн байшинд тус үйл ажиллагааг явуулж байжээ. Зургаан ажилчин амны хаалтыг угаалгын машинд угааж, индүүдэн шинэ мэт болгон зарж байсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлэв.

Цагдаа нар байшингаас мянга, мянган амны хаалт хураан авч, хэрэгтнүүдийг мөрдөн байцааж буй аж. Тэдний нэг нь хэрэглэсэн амны хаалтуудыг үл таних наймаачнаас авсан гэдгээ мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: dailymail.co.uk

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button