НИЙГЭМ

Д.Нямхүү: Энэ асуудалтай дэлхийн 104 гаруй орон тулсан, бид ч мөн туллаа

Өнөөдөр /2020.03.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн халдварын асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

“Дорноговь аймгийн Улаанбадрах суманд шинэ коронавирусийн халдвар илэрлээ. Гадаадын буюу Франц улсаас халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол болж байна. Түүнтэй шууд тулж уулзсан Улаанбаатар хотод 43, Дорноговь аймагт 80, нийт 123 тохиолдлыг илрүүлсэн. Тэднийг яаралтай ХӨСҮТ-д тусгаарлаж, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна.

Өнөөдөр та бүхэндээ таагүй мэдээ дуулгаж байна. Гэхдээ иргэд маань сандарч, тэвдэх хэрэггүй. Энэ асуудалтай дэлхийн 100 гаруй тулсан, бид ч мөн тулж байна. Маш тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллах болно, санаа зоволтгүй.

Өчигдөр буюу гуравдугаар сарын 9-ний өдөр ХӨСҮТ-д долоон хүнийг сэжигтэй тохиолдолд тооцон, тусгаарласан. Мөн ажиглалтад 18 хүнийг нэмж аваад байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол

Энэ Нямхүү дарга үгээ олж хэлээч дээ. 104 оронд халдварт өвчин гарсан болохоор Монголд гарах нь гэмгүй юм уу? Өдөр болгон өчнөөн төчнөөн зуу мянгаараа нааш цаашаа холхиж байдаг Хятадаас халдвар оруулах байж чадсан атлаа хэдхэн хүн сууж ирдэг Оросын онгоцоор оруулчихсан шалтгаанаа бодож үзээч дээ. Аймхай бялдууч зангаасаа л боллоо шүү дээ.

Залруулга
Залруулга
Reply to  Монгол

Халдвар оруулахгүй байж чадсан гэж залруулж уншина уу!

Үргэлжлэл
Үргэлжлэл
Reply to  Монгол

Хятад, Солонгос зэрэг бусад улсын онгоцоор ирсэн монгол хүмүүсээ 14 хоног тусгаарлажил байгаа биз дээ. Гэтэл Оросын онгоцоор ирсэн гадаадын хүнийг яагаад 14 хоног тусгаарлахгүй учраа бодооч. Аймхай, бялдуучаас чинь болоод халдвар ороод ирлээ дээ. Мэдэж байна уу , үгүй юү? Онгоцны буудалд хариуцлага алдсан хүмүүсээ шийтгэсэн үү, үгүй юү?

Холбоотой мэдээ

Back to top button