НИЙГЭМ

Л.Амбасэлмаа: Франц иргэнтэй “Хавьтлын хавьтал”-д орсон иргэдийг ажлаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлана

Өнөөдөр /2020.03.10/ Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирусийн асуудлаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Манай Улсад тус вирусээр халдварласан анхны тохиолдол бүртгэгдээд буй билээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Амбасэлмаа дараах мэдээллийг өгсөн юм:

“Вирус илэрсэн франц иргэн 2020.03.02-ны өдөр Монгол Улсад ирсэн. Гуравдугаар сарын 2-6-ны хооронд Баянгол зочид буудалд байрлаж байгаад “Улаанбаатар –Сайншанд” чиглэлийн вагоноор Дорноговь аймаг руу явсан.

Түүнд Дорноговь аймгийн Улаанбадрах суманд очсон хойно нь сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Хамар нь битүүрч, бие нь зарайж, халуурч байсан тул тусгаарлах арга хэмжээг авсан. Бид тусгаарласан даруйд холбогдох арга хэмжээг авч, түүний уулзсан хүмүүсийг хайх ажлыг эхлүүлсэн байсан. Тодруулбал, шинжилгээний хариу гарахаас өмнө хавьтал болсон 43 хүнийг илрүүлж, тусгаарлаад байв. Одоо Улаанбадрах суманд, франц иргэний кэмп дэх 60 хүнийг мөн тусгаарлалаа. Шинжилгээг давтан хийнэ.

Нийт 123 хүнийг хатуу дэглэмийн бүсэд тусгаарлаж, ойр ойрхон шинжилгээ хийнэ. Мөн түүнтэй онгоцонд ойрын суудлаар зорчсон иргэдийг ч тусгаарлана.

Хавьтлын хавьтал гэдэг тохиолдол гарч ирнэ. Тэднийг ажил, албанаас нь чөлөөлж, гэрт нь тусгаарлаж ажиллана. Урьдчилсан байдлаар 200-300 ийм тохиолдлыг илрүүлээд байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уучлаарай энэ сүржин яриагаа ажил хэрэг болго. Онгоцоор цуг ирсэн хүнийг хэрхэх тухай асуухад ЭМЯ зүгээр л гэрт нь байлгах хариу өглөө. Өөрсдөө нэг ч удаа ирж эсвэл дуудаж, тандалт хийсэнгүй. Хавьтлын хавьталтай хүмүүс энүүгээр нэг байна. Яах тухайгаа ярилцаад ямар ч шийдэлд хүрч чадахгүй байна. Найдвартай холбогдох утсаа иргэдэд тодорхой хэлж өгнө үү.

Зочин
Зочин

Онгоцонд цуг ирсэн хүмүүс яахуу бүгд нэг агаараар амьсгалсан бгаа

нзззэр
нзззэр

Халдвар тараах эрсдэлтэй гэдгээ мэдсээр байж сануулсаар байхад гадуур гарч олон хүнтэй уулзаж эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэсэн тэр гадаад , түүнийг ажиллуулдаг албан газарт хариуцлага тооцох арга хэмжээ авах хэрэгтэй ш дээ . Арай ч дээ тэгээд бас ажлаа сайн хийж байна гээд өөрсдийгөө магтаад байдаг гаднаас орж ирсэн эрсдэлтэй хүмүүсээ хянаж чадахгүй зүгээр л хий сүржигнээд худлаа том том яриад хийсэн хийсэн юм алга шив.Сохор азаар монголд өдий болтол илрээгүй байж.

а
а

мэдэгдэл хийчихээд юу ч хийхгүй ангайгаад сууж байх хооронд чинь наад вирус чинь хотоор чөлөөтэй явсан байна.

та нар шиг юмнуудад улс орноо даатгачихаад сууж байсан монголчууд бидний заяа хаячихаагүй бол амьд үлдэнэ. түүнээс өөр итгэх юм алга

Нэргүй
Нэргүй

Буудалд хавитсан хүүхнүүдийг бас олоорой, байж л таараа

Зочин
Зочин
Reply to  Нэргүй

Цуг ирсэн нь улсад халуурч бгаа юм бишүү

Холбоотой мэдээ

Back to top button