Нийгмийн

ЭМЯ: Оюутолгой руу яаралтай горимоор сорьц явуулаагүй

Оюутолгой компанийн гадаад ажилтнаас шинэ коронавирүсийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул яаралтай шинжилгээнд хамруулах үйл ажиллагааг зохион байгуулахаар шуурхай ажиллаж байна гэх мэдээлэл цацагдсан.

Бид уг асуудлаар ЭМЯ-наас тодруулахад "Эрүүл мэндийн яаманд одоогоор Оюутолгойд сэжигтэй тохиолдол илэрсэн гэх мэдээлэл ирээгүй байна. Яаралтай горимоор сорьц Оюутолгой руу явуулаагүй ” гэсэн хариулт өглөө.

Оюутолгой компанийн зүгээс өнөөдөр Улаанбаатар-Ханбогд чиглэлийн хоёр нислэгийг Өмнөговь аймгийн онцгой комиссоос өгсөн үүргийн дагуу цуцалсан аж.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button