НИЙГЭМ

“COVID-19” халдварын БНХАУ-ын сургамж, туршлагаас хуваалцлаа

ДЭМБ-аас зохион байгуулж байгаа “БНХАУ-ын коронавируст халдвар (COVID-19)-ын хариу арга хэмжээний туршлага” цахим хуралд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл  болон яамны газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар,  ХӨСҮТ, тархвар зүйн болон эмнэлзүйн зөвлөх баг байгаа газраасаа онлайнаар холбогдож байна.  

Цахим хурлаар БНХАУ-д халдвар хамгийн өндөр тархсан Шанхай, Хубэй, Үхань хотын эмч мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид коронавируст халдвар (COVID-19)-ын тандалт, оношилгоо, эмчилгээ, тархалтыг хязгаарлах, сэргийлэх чиглэлээрх  туршлага, сургамжаа дэлхийн бусад орнуудад хуваалцлаа. Тухайлбал, коронавируст халдвар (COVID-19)-ын дэгдэлтийн үед тохиолдол болон хавьтлын судалгаа хийх, олон нийтийн хөдөлгөөнийг хязгаарлах, аялалтай холбоотой арга хэмжээ, гадаад орчны хяналт, хувийн хамгаалах хэрэгслэлийг хэрхэн хэрэглэх, эмчилгээ оношилгооны зааврын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

ЭХ СУРВАЛЖ: Эрүүл мэндийн яам

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button