НИЙГЭМ

ДЭМБ: Коронавирусийн голомт Европ руу шилжлээ

Коронавирусийн халдварын дэгдэлд Европ тив рүү шилжиж, тус тив халдварын голомт болсныг ДЭМБ-ын тэргүүн мэдэгдэв. Европын цөөнгүй оронд коронавирусийн халдвар, нас баралт огцом нэмэгдсээр байгаа юм. Итали улсад л гэхэд ганцхан хоногийн дотор 1266 хүн шинээр халдвар авч, 250 иргэн нас баржээ.

ДЭМБ-ын мэдээгээр бямба гаригт коронавирусийн халдвар авсан тохиолдлын тоо 140 мянгад хүрч, амиа алдсан иргэдийн тоо таван мянгыг давжээ. Мөн 70 956 хүн эдгээд байгаа юм.

Тиймээс улс орнуудыг шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус уриалав.

Г.ЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button