НИЙГЭМ

ХОШИГНОЛ: Монголчуудын Франц иргэнд өгсөн “Анх-Отгон” нэрийн утга, бэлгэдэл

Гуравдугаар сарын 10-ны өдөр манай улсад шинэ коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдэж, “бөмбөг тэсэрсэн”. Тэр нь монгол хүн биш, Монголд ажиллаж амьдардаг Франц улсын иргэн болж таарсан тул тэр даруйдаа нийгмийн сөрөг хандлагын бай болж хувирсан. Халдварын голомт улстай хиллэдэг хэрнээ нэг ч тохиолдол бүртгэгдэхгүй, үлгэр жишээч хичээж байсан тул Монголчууд багагүй “уурласан”.

Гэсэн ч хошигнодог, эерүүлдэг, хар буруу санадаггүй монгол хүний зан ил гарч, Франц иргэн төд удалгүй үзэн ядагдахаа болив. Тэр ч бүү хэл түүнд Монголчууд монгол нэр “өгч”, үүндээ ихээхэн утга, бэлгэдэл шингээсэн билээ.

Юу гэвэл, Анх-Отгон хэмээсэн энэ нэр нь “Халдварын анхны бөгөөд эцсийн тохиолдол” гэсэн утгатай юм. Хэдийгээр вирусийн халдварыг гадны орноос зөөвөрлөн авчирч, “Анхны” тодотгол зүүсэн ч, “Отгон” нь байж болохгүй гэх газаргүй. Анх-Отгон маань эдгэрч, Монголд маань дахин шинэ коронавирусийн халдвар бүү бүртгэгдээсэй.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button