Энэтхэг Улс лабораторийн тоног төхөөрөмж, эмнэлгийн ажилтнуудаа Иран руу илгээнэ
Энэтхэгийн 6000 орчим иргэн Иранд хөл хорионд байгаа тул тус улсаас туршилтын лаборатори илгээхээр болжээ.
Иран дахь энэтхэг иргэдийн ихэнх нь оюутнууд болон мөргөлчид аж.
Холбооны эрүүл мэндийн сайд Харш Вардхан "Иранд хөл хорионд байгаа Энэтхэгчүүдийг шинжлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж байхгүй тул Засгийн газар лабораторийн тоног төхөөрөмж болон эмнэлгийн ажилтнуудыг Иранд илгээхээр болсон. Үүний дараа Энэтхэг улс Ираны засгийн газарт тус лабораторийг хандивлах болно” гэжээ.
Лабораторийг байгуулсны дараа Энэтхэгийн засгийн газар энэхэг иргэдийн дунд түүврийн туршилт явуулж, сөрөг тхариу илэрсэн хийсэн иргэдийг нүүлгэн шилжүүлэх аж.
Хоёрдугаар сард Энэтхэг улс Хубэй мужаас хэдэн зуун энэтхэгчүүдийг нүүлгэн шилжүүлэв. Түүнчлэн, Мальдив, Мьянмар, Бангладеш, Өмнөд Африк, Мадагаскар, АНУ, Непал, Перу зэрэг хүмүүсийг Энэтхэгээс нүүлгэн шилжүүлжээ.
Түүнчлэн Японы Йокохама боомтын ойролцоох "Diamond Princess” усан онгоцонд байсан халдвар авсан Энэтхэгийн 16 иргэнийг амжилттай нүүлгэн шилжүүлжээ. Мөн энэ сарын 11-нд “Air India” компаниас 83 хүнийг Италиас Шинэ Дели рүү нүүлгэн шилжүүлсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: indiatimes.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.