ДЭЛХИЙ

Казахстанд есөн хүн халдвар авснаар онц байдал зарлалаа

Казахстан улсад шинэ төрлийн коронавирусийн гурван тохиолдол бүртгэгдээд байсан. Тэгвэл сүүлийн 24 цагийн дотор зургаан тохиолдол нэмэгдсэнээр, тоо ес болж өслөө. Үүнтэй холбогдуулан тус улсын Ерөнхийлөгч Касым Жомарт улсдаа онц байдал зарласан байна.

Казахстантай хиллэдэг Узбекстан улсад нэг дор дөрвөн тохиолдол мөн бүртгэгдээд байгаа юм. Улмаар тус улс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, Казахстантай хиллэдэг хилээ хаах шийдвэрүүдийг гаргажээ.

Касым Жомарт Казахстанд онц байдал зарласнаар, дипломатууд хийгээд Засгийн газрын тусгай урилга бүхий төлөөлөгчдөөс бусад бүх иргэнийг улсаас гаргах, улсад оруулахыг хориглож буй юм байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button