Нийгмийн
“ААН-үүд ажилчдынхаа цалинг өгч чадахгүйд хүрлээ”

Коронавирусийн тархалтын улмаас дэлхийн эдийн засаг уналтад ороод байна. Гадаадын улс орнууд эхнээсээ бодлогын хүүгээ бууруулж, зохих арга хэмжээнүүдийг авч эхэллээ.
Харин манай улсын хувьд зарим зах худалдааны төвүүд түрээсээ хөнгөлж байна гэсэн хэдий ч ААН-үүдийн хувьд хүндрэлтэй байна. Ажилчдын цалингаас эхлээд улсын татвар, түрээсийн төлбөр, зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрээд буйгаа зарим АНН-үүд илэрхийлж байна.
Зарим ААН-үүд ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй хувийн хадгаламжийнхаа мөнгө руу орж байгаа гэжээ. Харин нөгөө нэг нь түрээсээ төлж чадахгүй хөөгдөх дээрээ тулаад байгаа нөхцөл байдал ч үүссэн аж.
Б.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.