НИЙГЭМ

Ерөнхий сайдын зурагчин тусгай үүргийн онгоцонд орсон уу

Уржигдар буюу гуравдугаар сарын 15-ны өдөр МИАТ-ийн тусгай үүргийн "Сөүл-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 244, "Берлин-Москва-Улаанбаатар” чиглэлийн онгоцоор 234 монгол иргэн эх орондоо ирсэн билээ.

Тэдний гурав нь шинэ төрлийн коронавирусийн халдвар тээж буй талаар өчигдөр орой ЭМЯ-наас мэдээлсэн. Үүгээр Монгол Улсад тус вирусийн халдварын тохиолдол дөрөв болж нэмэгдсэн.

Тэгвэл мэдээлэл хийгдэхээс өмнө цахим орчинд "Ерөнхий сайдын гэрэл зураглаач, найруулагч тус тусгай үүргийн онгоцонд орсон” гэх утгатай яриа тархсан юм. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн гэрэл зурагчин н.Ган-Өлзий өөрийн нүүр хуудсанд,

"Би өчигдрийн онгоцонд ороогүй. Холоос зураг авсан. Манай ажлаас ямар ч хүн тэнд ороогүй” хэмээн бичсэн байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button