ДЭЛХИЙ
Жүжигчин Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ

БНСУ-ын жүжигчин Ким Ү Бин коронавирусийн халдвар авчээ.
Тодруулбал, түүнтэй хамт ажиллаж байсан нэгэн ажилтнаас коронавирус илэрч улмаар жүжигчин залууд халдварласан байна. Зураг авалтын дараа Ким Ү Бин болон зураг авалтын багийн ажилтнууд ханиалгаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Шинжилгээний хариу эерэг гарч, тэрээр эмнэлэгт тусгаарлагдаж байгаа аж.
Одоогоор Ким Ү Биний агентлагаас тус мэдээллийн талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.
Түүнчлэн тэрээр хоёрдугаар сард коронавирусийн эсрэг тэмцэхэд зориулж Дэгү хотын ард иргэдэд 100 сая вон хандивлажээ.
ЭХ СУРВАЛЖ: ituaja.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.