НИЙГЭМ

Баян-Өлгий: Давтан шинжилгээний хариу гартал замын хөдөлгөөнийг нээхгүй

Казахстан улсаас Цагааннуур хилийн боомтоор дамжин энэ сарын 14-ний өдөр орж ирсэн нэг иргэн өндөр халуурч байсан тул тусгаарлаж, шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-д хүргүүлээд байсан юм.

Тэгвэл тухайн иргэний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарлаа. Хэдийгээр сөрөг гарсан ч мэргэжлийн байгууллагаас давтан шинжилгээнд харуулахаар ажиллаж байна.

Тийм учраас аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 15- ний өдрийн А/166 тоот захирамжаар сэжигтэй тохиолдлын давтан шинжилгээний хариу гарах хүртэл хаасан болохыг анхааруулъя гэж Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button