ЭРҮҮЛ МЭНД

Д.Нямхүү: Халдвар авсан гурван иргэнтэй ойрын хавьталд байсан 111 хүнийг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 вирусийн халдварын тухай ээлжит мэдээллээ хийж байна.

Монгол Улсад Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн хоёр, Берлин-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдлын тоо дөрөв болсныг албан ёсоор мэдээллээ. Мөн халдвар авсан гурван иргэнтэй ойрын хавьталд байсан 111 хүнийг тусгаарласан байна. Халдвар авсан иргэд гурвуул эмэгтэй бөгөөд насны хувьд 30-аас 60 насных аж.

Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

Арбит тест хэмээх түргэвчилсэн оношлуураар өчигдөр /2020.03.17/-ны онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээг даруй хийсэн. Үүгээр вирус илрээгүй. Коронавирусийн халдвар илэрсэн хэмээх мэдээллийг гадны эх сурвалжаас авсны дараа утсаар байнга залгахгүй байхыг хүсэж байна. Халдвар илэрсний дараа бид албан ёсоор мэдээллэх учраас хэвлэл мэдээллийн байгууллагынхан бидний ажилд төвөг удаж, ачаалал үүсгэхгүй байхыг хүсье. Бид тогтсон цагтаа мэдээлээ дүгнээд, нягтлаад мэдээлэх тул иргэд ч мөн хүлээцтэй, тэвчээртэй байж бидний ажлыг дэмжихийг хүсэж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button