НИЙГЭМ
“Урлаг Монголд хөгжихийн төлөө” нэгдлийн залуус УОК-т нэг сая төгрөг хандивлав

Өнөөдөр /2020.03.17/ “Урлаг Монголд хөгжихийн төлөө” залуу репперчдийн нэгдлээс нэг сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа. Тэр "Надад хамаагүй” нэрийн уран бүтээлээ цахим орчинд байршуулсан бөгөөд, нэг үзэлтийг нь гурван төгрөгөөр тооцож, хандивлахаар болоод байсан юм.

“Надад хамаагүй” дууны клип энэ сарын 9-нд байршсан. Үүнээс хойш 200 мянган үзэлтийг аваад байгаа юм. “Урлаг Монголд хөгжихийн төлөө” нэгдэлд Roockie, Wolfizm, Don Dior, 168, Loce тэргүүтэй залуу уран бүтээлчид багтдаг юм.

Х.ЭРХЭС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.