ДЭЛХИЙ

ОХУ тавдугаар сарын 1-нийг хүртэл гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй

Шинэ коронавирусийн халдварын голомт Европ тив рүү шилжсэнээс хойш халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэх болсон. Үүнээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улс орнууд авч, хэрэгжүүлсээр буй.

Жишээ татахад ОХУ-ын Засгийн газар гуравдугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тавдугаар сарын 1-нийг дуустал гадаадын иргэдийг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байна. Уг хязгаарлалтын хүрээнд, ОХУ-ын иргэдийг нэвтрүүлэх зохицуулалт байгаа аж.

Мөн ачаа, бараа тээвэрлэж ирсэн бүх төрлийн тээврийн хэрэгслийн жолоочид болон дипомат албаны ажилчид, төрийн тусгай үүргийн албан хаагчдыг хилээр нэвтрүүлэх юм байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button