ДЭЛХИЙ

Жорлонгийн суултуур долоодог “Coronavirus” челленж эрчимтэй өрнөж байна

Цахим орчны идэвхтнүүд дэлхийн хэмжээнд буцалж эхэлсэн халуун сэдвүүдийг барихгүй алдана гэж барагтаа л үгүй. Тэд хүмүүнлэг, нийгэм соёлоос эхлээд шог хошин, мааз сэдвүүдийг ч ялгалгүй онцолж, “Meme” хийж, “Gif” бүтээнэ. Мэдээж эдгээрийн араас нэг нэгнийгээ уриалан “дууддаг” челленж бичигдэх учиртай.

Хамгийн анх “Ice Bucket Challenge” цахим орчинд хүчээ аван өрнөж эхэлснийг уншигчид санаж буй болов уу. Тархины хорт хавтартай хүмүүсийн амсдаг өвдөлтийг нэг удаа мэдэрч үзэх зорилгоор толгой дээрээ мөстэй ус асгадаг уг челленж дэлхий дахиныг хамарч чадсан. Үүнээс хойш олон ч челленж дэлгэрсэн.

Тэгвэл яг өнөөгийн байдлаар хэн хүнгүй шинэ коронавируст халдварын тухай шуугьж байна. Шуугихдаа айдас, хүйдэстэй байх нь давамгайлж байх шиг. Тэгвэл үүний оронд эерэг, хөгжилтэй, чөлөөтэй хандлага үүсгэж, хүмүүсийг зоригжуулах үүднээс нэгэн челленж Твиттер орчинд хийгдэж эхэлжээ.

“Coronavirus” челленжэд дуудагдсан хүмүүс жорлонгийн суултуурыг гурван одоо долоох учиртай аж. Дэлхийн өнцөг булан бүрийн цахим хэрэглэгчид үүнд нэгдэн, өөрсдийн суултуур долоож буй бичлэгийг байршуулж байгаа нь ихээхэн сонирхол татаж байна. Харагдах байдлаасаа гаж, этгээд сонин боловч үүнийх нь цаана цар тахал дуусаасай, намжаасай гэсэн цагаан зорилго агуулагдаж буй гэнэ.

С.ЧИЧҮҮЛЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button