НИЙГЭМ

Ө.Энхтүвшин: БСШУСЯ-ны саналд үндэслэн цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх эсэхийг шийднэ

Өнөөдөр /2020.03.17/ Улсын онцгой комисс 12 дахь удаагаа хуралдаж, шинэ коронавирусийн халдвартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдааны дараа УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин,

“Бид гадаадад суугаа монгол иргэдээ татаж авна гэдэг байр суурийг эртнээс илэрхийлж байсан. Их эрсдэлтэй ажил гэдгийг мэдэж байсан. Тийм ч учраас холбогдох бэлтгэлийг сайтар хангасан. Өнөөдөр тэдгээр хүмүүс хэнтэй хавьталд орсон, хэн нь хэний дэргэд суун нисэж ирсэн бэ гэдэг тодорхой байгаа.

Нийт 750 орчим иргэн ирээд байна. Эмч нар ойр ойрхон халууныг нь үзэн оношилж, халдвар илэрсэн тохиолдолд давтан шинжилгээ авна. Халдвар авсан иргэдийг нэн даруй эмчилгээнд оруулна.

Худал, цуурхал мэдээлэлд итгэх нь коронавирусээс илүү аюултай гэж анхааруулмаар байна.

Мөн халдвар авсан энэ гурван иргэн рүүгээ айхтар дайрч болохгүй гэж хэлмээр байна. Хэнд ч тохиолдож болох зүйл гэдэг талаас нь бодолцож үзэх хэрэгтэй.

Мөн сүүлийн үед коронавируст холбоотой үйл ажиллагаагаар улстөрийн ашиг сонирхлоо хэрэгжүүлж, ашиг хонжоо олж байна гэлцэх болж. Тийм зүйл байхгүй, ийм мэдээлэл тарааж буй хүмүүст хариуцлага тооцно.

Хичээл, сургуулийн үйл ажиллагааны хязгаарлалтыг сунгах эсэхийг Боловсролын яамны санал дээр үндэслэж, шийдвэрлэнэ” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button