НИЙГЭМ

Д.Цогтбаатар: Аль ч орон шинж тэмдэг илрээгүй хүнийг шинжлэхээс татгалзаж байна

Өнөөдөр /2020.03.17/ Улсын онцгой комисс 12 дахь удаагаа хуралдаж, шинэ коронавирусийн халдвартай холбоотой үүсээд буй нөхцөл байдлын талаар хэлэлцлээ.

Хуралдааны дараа Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар,

“Халдвар авсан гурван хүний нэг нь Францаас, Москвагаар дамжиж ирсэн. Москвагийн онгоцны буудал дээр зорчигчдын халууныг маш сайтар шалгаж, нэвтрүүлж байгаа. Иймд халдвар авсныг нь урьдчилж мэдэх боломж байгаагүй.

Бид онгоцонд сууж буй зорчигчдын халууныг сайтар үзэж, амны хаалт байнга зүүлгэх журмыг баримталж ажилласан. Хэрэв өндөр халуунтай хүн байвал онгоцонд суулгалгүй үлдээж байна.

Эхлээд монгол иргэдээ оршин суугаа тухайн оронд нь шинжлүүлээд авчрах саналтай байсан. Гэхдээ аль ч орон халдварын шинж тэмдэг илрээгүй байхад шинжилгээ авдаггүй. Тиймээс манай иргэдийг шинжлэхээс татгалзсан.

Маргаашийн Истанбул-Улаанбаатарын нислэг мөн л ийм журмаар хийгдэнэ.

Бид холбогдох судалгааг хийж байна. Шаардлагатай бол иргэдээ дахиад ч татна” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button