ДЭЛХИЙ
Европын бүх улсад коронавирусийн халдвар бүртгэгдлээ

Өчигдөр /2020.03.17/ Черногор Улсад коронавирусийн халдварын хоёр тохиолдол илэрснээр Европын бүх улсад халдварын тохиолдол бүртгэгдлээ.
Тус улсын Ерөнхий сайд Душко Марковичийн мэдээлснээр халдвар илэрсэн хүмүүс 1948 болон 1973 онд төрсөн эмэгтэйчүүд бөгөөд хоёул халдварын голомттой бүсэд байсан нь тогтоогджээ.
Черногорын эрх баригчид өмнө нь боловсролын байгууллагуудыг хааж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, хилээ хааж, агаар, төмөр зам, автобусны үйлчилгээг зогсоосон байна.
ЭХ СУРВАЛЖ: aljazeera.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.